ЭНЭ ЖИЛИЙН СҮҮЛИЙН СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, олон улсын туршлагаас суралцах, тус салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой “Тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн зорилт 2030-д аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр” сэдэвт сургалт 2017 оны 12 дугаар сарын 05-наас 07-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

25035457_1681369061884031_1667992769_o

Гурван өдөр үргэлжлэсэн тус сургалт хоёр өдөр танхимын, нэг өдөр Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын гол бүс болох Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт техникийн эрчимжүүлсэн хэлбэрээр явагдсан бөгөөд “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Тогтвортой хөгжлийн зорилтууд түүнийг аялал жуулчлалтай холбох нь”, “Дэлхийн аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн хөтөлбөр ба Монгол улс” зэрэг сэдвээр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын зөвлөх, зочлох үйлчилгээний олон улсын эксперт, сургагч багш, судлаач Стив Нөүкс удирдан явуулав.

24992936_1681369051884032_705899736_o

Тус сургалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв, дүүргүүдийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд, 21 аймгийн аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, аялал жуулчлалын багш, судлаачид, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдээс нийт 150 гаруй хүн хамрагдаж тус яамны дэд сайд Ц.Батбаяраас батламж гардан авав. Тэрээр аялал жуулчлалын зах зээлийг илүү нээлттэй болгох, нэг сая жуулчин хүлээн авах нөөц бололцоог нэмэгдүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр Засгийн газраас бодлогын хүрээнд дэмжин ажиллах болно хэмээлээ.

11

ЭНЭ ЖИЛИЙН СҮҮЛИЙН СУРГАЛТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ Reviewed by on . Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, олон улсын туршлагаас суралцах, тус салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой “Тогтвортой аялал жуу Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, олон улсын туршлагаас суралцах, тус салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой “Тогтвортой аялал жуу Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top