“Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа

ub_20170414053231

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан сэтгүүлч, гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа. Уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, гэрэл зурагчин болон гэрэл зураг сонирхогч хэн бүхэн оролцох боломжтой юм байна. Оролцогч нь дээрх сэдвийн хүрээнд баримтат уран сайхны гэрэл зураг буюу Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, өдөр тутмын амьдрал, түүх соёлыг харуулсан бүтээл ирүүлэх аж.

Уралдаанд оролцогч нь хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой. Бүтээл нь хальс болон дижитал аль ч хэлбэрээр авсан зураг байж болох юм байна. Мөн фотошоп болон бусад програм хэтрүүлэггүй ашигласан байж болох аж. Түүнчлэн уралдаанд ирүүлэх зураг нь 6 МВ түүнээс дээш хэмжээтэй (дижитал зураг нь 20 MB-аас ихгүй) JPG болон JPEG өргөтгөлтэй байна. Хэвтээ зураг бол хамгийн багадаа урт нь 3000 пиксел, босоо зураг бол өндөр нь хамгийн багадаа 3000 пиксел, нягтрал 300 DPI-аас дээш үзүүлэлттэй байна гэдгийг зааж өгчээ. Оролцогчдын бүтээлийг  batbaatar.m@ulaanbaatar.mn цахим хаягаар авах юм байна.

Гэрэл зургийн уралдаанд ирүүлэх бүтээлийг энэ сарын 14-ний өдрөөс тавдугаар сарын 10-ныг дуустал хүлээн авах аж. Уралдааны шагналын сан 6 сая төгрөг бөгөөд гурван байр эзлүүлж, ирэх сарын 15-ны өдөр уралдаанд оролцогчдын бүтээлээр гаргах үзэсгэлэнгийн үеэр байр эзэлсэн бүтээлийн эздэд шагналыг гардуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа Reviewed by on . Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан сэтгүүлч, гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд “Орчин үеийн Улаанбаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан сэтгүүлч, гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд “Орчин үеийн Улаанбаа Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top