Монголын Зочид Буудлуудын Холбооноос жил бүр Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Байгаль орчин Аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулдаг “HORECA ULAANBAATAR ЕХРО 2017” үзэсгэлэн нь 9 дэх жилдээ зохиогдож байна. үзэсгэлэнгийн үеэр “Зочлох үйлчилгээний хөгжлийн чиг хандлага инноваци” сэдэвт форум “Корпорейт Конвеншн төв“-д боллоо.
Энэ удаад 60 гаруй байгууллага oролцсоноос 20 гаруй зочид буудал, 20 орчим ресторан зоогийн газар болон шингэн хүнс үйлдвэрлэгчид буюу импортлогч компаниуд бараа бүтээгдэхүүн үйл ажиллагаагаа танилцуулав.
Энэхүү форумын гол зорилго нь зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд салбарын хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн үр өгөөж, техник технологийн хувьсал, маркетинг сурталчилгааны арга барил, олон улсын сүлжээ зочид буудлуудын талаарх шинэлэг мэдээллийг хүргэж байгаагаараа онцлог юм.
Форумд эдийн засагч, нийтлэлч Дэ-Факто Д.Жаргалсайхан, “Accor Ibis Styles” зочид буудалын ерөнхий менежер Майкл Калка болон МУИС-ын Бизнесийн сургууль, Зочлох үйлчилгээний салбарын судлаач, доктор М.Билэгсайхан тэргүүтэй эрдэмтэн судлаач нар зочлох үйлчилгээний салбарын талаарх хөгжил, хэтийн хандлага, зочид буудлын менежмент, шийдэл зэрэг илтгэлүүдээ тавилаа.
There is no gallery selected or the gallery was deleted.