“ХҮРТЭЭМЖТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” СЭДЭВТ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

НҮБ-аас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” хэмээн зарласан юм.

Энэ өдрийн хүрээнд Аялал жуулчлалын хөгжлийн төв, Аялал жуулчлалын сэтгүүлчдийн клуб, “Жим-Аяллын хөтөч” сэтгүүл хамтран “Хүртээмжтэй аялал жуулчлал” сэдэвт өглөөний уулзалтыг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээллийн төвд хийлээ. Уулзалтад “Жим-Аяллын хөтөч” сэтгүүлийн эрхлэгч М.Мөнхжаргал, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны сургагч багш М.Нарангэрэл, Олон улсын дохионы хэлмэрч, аялагч Б.Түвшинжаргал нар болон Аялал жуулчлалын сэтгүүлчдийн клубийн гишүүд оролцож, тусгай хэрэгцээт иргэдийн аялал жуулчлал сэдвийн талаар ярилцлаа.