“ХҮННҮ” АРХЕОЛОГИЙН ШИНЭ НЭЭЛТ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Ноён уулын дурсгалт газарт Монгол-Оросын хамтарсан экспедицийн малтлага хийсэн Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн олдворуудаас сонгосон 200 гаруй дэсийн 400 орчим зүйлсийг Соёлын яам, Соёл урлагийг дэмжих төслийн хүрээнд ШУА-ийн Архелогийн хүрээлэн, Монголын Үндэсний музей хамтран “Хүннү” Археологийн шинэ нээлт тусгай үзэсгэлэнгээр олны хүртээл болгон нээлтийн үйл ажиллагааг хүндэт зочид төлөөлөгчдийн хамт Монголын үндэсний музейн 1-р танхимд хийлээ.

Тус үзэсгэлэн нь 2021 оны 11 дүгээр сарын 30-наас ирэх оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилнэ.