Юнескогийн хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний уламжлалт спорт-тоглоом шагайн харвааг гадаад, дотоодод, залуу хойч үеийнхэндээ сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, ахмад харваачдаас харвааны ёс жаягийг өвлүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Уухай” шагайн харвааны наадмыг 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Монгол бөхийн өргөөнд УОК-ийн шийдвэрийн дагуу үзэгчгүйгээр ”ЦАХИМ”-аар амжилттай зохион байгуулагдлаа.
Арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Шагайн харвааны холбоо ерөнхий зохион байгуулагчаар, Нийслэлийн Спортын хороо хамтран зохион байгуулагчаар ажиллав.
Нийт 63 баг оролцон цэц мэргэнээ сорьсон энэхүү тэмцээний
- Тэргүүн байранд Хэнтий аймгийн Бэрх тосгоны харьяат Б.Түмэннасан ахлагчтай баг тамирчид,
- Дэд байранд Архангай аймгийн харьяат “Алдар спорт хороо”, “АПУ” ХК Монгол улсын үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай баг тамирчид,
- Гутгаар байранд: Дорноговь аймгийн харьяат “Номт даншиг” ХХК Монгол улсын дархан мэргэн Б.Баттулга ахлагчтай баг тамирчид тус тус шалгарч “Уухай” цом, медаль, “Өргөмжлөл”,
- Тусгай байрт: Төв аймгийн харьяат Улаанбаатар хот “Чингэлтэй хайрхан” Монгол улсын хошой мэргэн Р.Ганболд ахлагчтай баг тамирчид шалгарч “Өргөмжлөл”-өөр тус тус шагнуулав.
Шилдэг 4 багаар:
- Архангай аймгийн харьяат “Соргог хамгаалалт” ХХК Монгол улсын гарамгай мэргэн Т.Базарханд ахлагчтай баг,
- Улаанбаатар хотын харьяат “Аппалуза” ХХК Л.Эрдэнэсан ахлагчтай баг,
- Дорноговь аймгийн харьяат “Үйзэн Будар” ХХК Монгол улсын үлэмж дархан мэргэн Я.Батсуурь ахлагчтай баг тамирчид тус тус шалгарлаа.