НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРААС Монгол үндэсний хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх, уламжлалт хоол, зоогийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон гадаад, дотоодод сурталчлан таниулах зорилгоор UB FOOD FESTIVAL арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Ub Food Festival нь Вива сити, Гэрэлт гудамж, Үндэсний соёл амралтын хүрээлэн зэрэг газруудад зохиогдож байсан бол энэ удаагийн 7 дахь эвент Чин Ван Ханддоржийн өргөөнөө “УЛААНБААТАР” үндэсний хоолны өдөрлөг нэрийн дор цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Шилдэг 10 рестарон үндэсний хоолоороо оролцож, арга хэмжээний шилдгээр Asiana Central Restaurant Ulaanbaatar -ын тогооч Э.Тэнгэр шалгарлаа.