Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёлын солилцоо хөгжлийн төв ТББ-тай хамтран Дэлхийн Аялал жуулчлалын өдөрт зориулсан E-bus city tour хотын аяллыг амжилттай зохион байгууллаа. Хотын аялалд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 9, 10-р ангийн нийт 40 сурагчид хамрагдсан ба нийслэлийн Боловсролын газартай хамтран Агаарын бохирдол ба Миний хот эсээ бичлэгийн уралдааныг зарлаж, шилдгээр шалгарсан сурагчдыг хамруулсан.

Хотын аяллаар дамжуулан сурагчдад хүрээлэн буй орчин, экологи, аяллын боловсрол олгох сургалт, лекц, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хотын аялалд хамрагдсан, эсээ бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн 1 сурагчид Газарчин дээд сургуулийн Аялал жуулчлалын менежментийн ангид 4 жил үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг, дэд болон гутгаар байр эзэлсэн 2 сурагчид 2 жил үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг, мөн Нийслэлийн Тэргүүний шилдэг хүүхэд тэмдгээр 3 сурагчийг, тусгай байр эзэлсэн 1 сурагчийг 2022 онд зохион байгуулагдах Play time олон улсын амьд хөгмийн наадмыг үзэх 2 хос тасалбараар тус тус шагналаа.

Аяллын хөтөлбөрт оролцож хамтран ажилласан Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Таван толгой түлш ХХК-ийн зүүн бүсийн төв, Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэн, Газарчин дээд сургууль, Lhamour ХХК, Gita Yoga & Wellness Centre, Мэдрэмжийн Боловсрол төвийн хамт олонд талархал илэрхийлье.