“ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ”-НИЙ БИЕЛЭЛТ ХАНААГҮЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД “СОНСОХ АЖИЛЛАГАА” ЯВУУЛЖ БАЙНА.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг /Улбар шар төвшин/ сунгасантай холбогдуулан Нийслэлийн Аялал жуулчлалын газар Цагдаагийн Ерөнхий газартай хамтран Улсын Онцгой комиссын 2021 оны 41 дүгээр түр журам, “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавих ажил Нийслэл хотын 9 дүүргийн хэмжээнд үргэлжлүүлэн ажилласаар байгаа билээ.

Улсын онцгой комиссын 2021 оны 41 дүгээр түр журам зөрчсөн, “ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ” -ний биелэлт хангаж ажлаагүй Амралтын газар, жуулчны бааз, дэн буудал, зочид буудлын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, хариуцлагын гэрээг хураан авч зөрчлийн тухай хууль, гамшгаас хамгаалах тухай хууль, зэрэг холбогдох хууль, журам, стандарт зөрчсөн байгууллагуудад “СОНСОХ АЖИЛЛАГАА” зохион байгуулж хариуцлагын гэрээг цуцлах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нэг жилийн хугацаагаар олгохгүй байх, цаашлаад тухайн үйл ажиллагааг явуулахгүй үйл ажиллагааны чиглэл өөрчлөх зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.