Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, жуулчдын сонирхлыг татах арга хэмжээний тоог нэмэгдүүлэх зорилгоор “Талын салхи” олон улсын мото наадмыг 2015 онд Нийслэлийн Аялал жуулчлалын газар “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-тай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж эхэлсэн. Тус наадам нь Цайны замын холбооны хүрээнд болж өргөжин тэлж ОХУ-ын хот, мужуудаас 10 клубийн 120 гаруй, БНХАУ-ын хот мужуудаас 5 клубийн 40 гаруй, Энэтхэг, Япон, Европын холбооны улсуудаас 20 гаруй, дотоодын 15 гаруй клубийн 500 гаруй нийт 800 орчим мотоцикл сонирхогчид оролцсон нь гадаад улсаас оролцох оролцогчид, хот, мужуудын тоо нэмэгдэж олон улсын томоохон хэмжээний наадам болон хөгжиж байна.Дэлхийн улс орнуудад коронавирусын халдвар эрчимтэй тархаж, цар тахлын хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан 2020, 2021 онуудад зохион байгуулагдах “Талын салхи” олон улсын мото наадам арга хэмжээ цуцлагдсан билээ. “Талын салхи-2022” олон улсын мото наадмыг 2022 оны 06 дугаар сарын 2 дахь 7 хоногийн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах бөгөөд та бүхнийг энэхүү наадамд оролцож, ирж сонирхон үзэхийг урьж байна.
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР