Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар Монголын Аялал жуулчлалын холбоотой 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Энэ үеэр Нийслэлийн Аялал жуучлалын газрын дарга А.Ариунгэрэл нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын баримт бичиг, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр, төслүүдийг хамтран тодорхойлж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Санамжийн хүрээнд:
Салбарын хүний нөөцийг чадваржуулах сургалт, эвент арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар стандартыг сайжруулах чиглэлээр харилцан хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа сурталчлах юм.
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР