Улаанбаатар хотын аяллын шинэ бүтээгдэхүүн бий болгох, зорин очих газрыг нэмэгдүүлэх, түүх соёлын дурсгалыг хадгалан хамгаалах, аялал жуулчлалын эргэлтэд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд хот орчмын түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудын хамгаалалтын бүсийг тогтоолгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/345 дугаар захирамжаар баталсан.
Бэлхийн аманд байрлах Хүннүгийн язгууртны булш, түүний орчны кадастр, дэвсгэр зургийг хийхээр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга А.Ариунгэрэл, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр, “Сэмүүн” ХХК-ийн захирал Б.Баяр, бусад албаны төлөөлөлтэй газар дээр нь ажиллалаа.