СУРАГЧДАД ЗОРИУЛСАН ХОТЫН АЯЛЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Соёлын солилцоо, хөгжлийн төв” ТББ-тай хамтран Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойг угтан “E-bus city tour” сурагчдад зориулсан хотын аяллыг амжилттай зохион байгууллаа. Сурагчдын байгаль орчин, аялал жуулчлал, хотын соёл болон нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх, англи хэлний бичгийн ур чадварыг сайжруулах, экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн Боловсролын газартай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 10,11 дүгээр ангийн сурагчдын дунд “Хог хаягдал ба хотын соёл” сэдэвт англи хэл дээрх эссэ бичих уралдааныг зарлаж, нийт 200 гаруй эссэ ирүүлснээс шилдэг 40 сурагчийн эссэг шалгаруулж, сурагчдыг хотын бүтэн өдрийн эко автобустай аялалд хамруулав. Аяллаар дамжуулан сурагчдад Улаанбаатар хотын үүсэл хөгжил, хотын соёл болон хог хаягдлын эх үүсвэр, ангилалт, дахин ашиглалт, боловсруулалт, тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудын талаарх мэдээллийг өгөхөд чиглэгдсэнээрээ онцлог байв.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР