БОАЖЯ-наас зохион байгуулсан “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт”-ын нийслэлийн бүсийн сургалтыг нийслэлийн Аялал жуулчлалын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төвөөс хамтран 09,10 дугаар сард амжилттай зохион байгуулж дууслаа.
Олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан сургалтын нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд тогооч, бармен, бариста, зөөгч, зочин угтагч, өрөөний үйлчлэгч, хаалгач-ачаа зөөгч, жолооч, хөтөч тайлбарлагч, удирдах ажилтан гэсэн 10 мэргэжлээр үнэ төлбөргүй зохион байгуулагдсан тус сургалтад зочид буудал, дэн буудал, амралтын газар, жуулчны бааз, гэр буудал, ресторан, зоогийн газрын үйлчилгээний ажилтнууд, зочлох үйлчилгээний салбарт ажиллах сонирхолтой нийт 2700 гаруй иргэд, залуус хамрагдаж, гэрчилгээ авлаа.
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР