ИРГЭДИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АЯН ЭХЭЛЛЭЭ

Дэлхийн улс орнуудад коронавирусын халдвар эрчимтэй тархаж, цар тахлын хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан дотоодын аялал жуулчлал өргөжин Монгол орны түүх, археологийн дурсгал, байгалийн үзэсгэлэнт газруудаар Нийслэлийн хүн амын 70 гаруй хувь нь аялж, зугаалж байгаа тухай тоон статистик мэдээлэл байна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хот орчмын бүсүүдийн газар зүйн байрлал, байгаль түүх соёлын өвд тулгуурласан аялал жуулчлалын бүс нутгийг сурталчлан таниулж, нийгэм эдийн засгийн үр өгөөж бүхий тогтвортой дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор иргэд болон Аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагатай байгальд ээлтэй, эрүүл эрсдэлгүй аялах мэдлэгийг дээшлүүлэх, техник технологи, шинжлэх ухааны дэвшлийг шингээсэн, цахим аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян”-ыг 2020.08.06-аас 2020.09.01-ны хооронд Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд 1 сарын хугацаатай зохион байгуулж эхлээд байна.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР