Нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачилсан “Хоггүй аялал гоё” аяны хүрээнд Цагдаагийн ерөнхий газартай хамтран экологийн цагдаа нарт зориулсан “Ул мөргүй аялал” сэдэвт сургалтыг 2020 оны 07-р сарын 02-ны өдөр зохион байгуулж, экологийн цагдаа нарыг хамрууллаа. Сургалтыг “Пакс номадика” ХХК-ийн хөтөч тайлбарлагчид хөтлөн явуулсан бөгөөд байгальд хор хохирол, ул мөр үлдээлгүй аялах мэдлэг, мэдээллийг энэхүү сургалтаар өглөө.
Сургалтад хамрагдсан цагдаа нар олж авсан мэдлэг мэдээллээ бусад экологийн цагдаа нарт дамжуулан түгээх юм.
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР