АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ОРЛОГО 10,2 ХУВИАР НЭМЭГДЛЭЭ

Манай улсад 2018 онд гадаадын нийт 529,360 жуулчин ирсэн бол 2019 онд 577,262 болж манай улсыг зорин ирэх жуулчдын тоо 9%-иар нэмэгдлээ. 2019 онд аялал жуулчлалын салбараас олсон орлого өмнөх оноос 10,2 хувиар өссөн дүнтэй гарсан байна. Жуулчдын тоог голлох орноор авч үзвэл БНХАУ, ОХУ, БНСУ-аас ирсэн жуулчид тэргүүлж байгаа юм.

НИЙЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР