– Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын хилээр нэвтэрсэн нийт зорчигчдыг албан, хувийн, жуулчин, ажиллах, дамжин өнгөрөх, суралцах, байнгын оршин суух, бусад зорилгоор гэсэн 8 төрөлд хуваан ангилдаг.
– Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан жуулчдын статистик тоон мэдээллийг тооцох аргачлалын дагуу жуулчдын тоон статистик мэдээллийг гаргахдаа албан, хувийн, жуулчин, дамжин өнгөрөх болон бусад зорилгоор гэсэн 5 ангиллаар Монгол Улсад ирж буй гадаадын иргэдийг жуулчдын тоонд оруулж үздэг.