НАЛАЙХ ДҮҮРГИЙН 6 ДУГААР ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ МОРЬ, ТЭМЭЭН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Улаанбаатар хотын бүсэд ердийн хөсгийн аяллыг дэмжих, гадаадын жуулчин, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, нүүдлийн соёл иргэншлийг өвлөх, түгээн дэлгэрүүлэх, энэ үйлчилгээг эрхлэх иргэд, аяллын хөтөч нарт тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөрНалайх дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт морь, тэмээн үйлчилгээ эрхэлдэг иргэдтэй уулзалт хийж, сургалт зохион байгууллаа.

Уулзалтад Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, Налайх дүүргийн ЗДТГ-ын ХТНҮ-ний хэлтсийн дарга Ц.Тунгалаг, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Батбилгүүн, Налайх дүүргийн 6 дугаар хорооны засаг дарга Ц.Болд болонморь, тэмээн үйлчилгээ эрхэлдэг 5 цэгийг төлөөлж, 40 гаруй иргэд оролцов.

Тухайн нутагдэвсгэрт 90 гаруй морь, тэмээн үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаа явуулдаг. Энд Налайх дүүргийн оршин суугч иргэдээс гадна залгаа оршдог Төв аймгийн Эрдэнэ сумын иргэд ихэнх хувийг эзэлж үйлчилгээ эрхэлдэг байна. Эдгээр иргэдийн хоорондын үл ойлголцол, хүнээ булаацалдах, хоорондоо ёс зүйгүй, соёлгүй, бүдүүлэгавирлах, хөтөчтэй муудалцах, доромжлох зэрэг нь жижиг гэлтгүй гадаадын жуулчдад муухай харагдаад зогсохгүй, айх, эвгүй сэтгэгдэл төрүүлээд байна. Саяхан 8 дугаар сард Мэлхий хад орчмын морь, тэмээн үйлчилгээ эрхэлдэгиргэд хүнээ булаацалдаж хоорондоо зодолдоод зогсохгүй, хөтчөө зодсон, гадаадын жуулчинг түлхэж унагаасан зэрэг, энэ төрлийн гомдол, санал удаа дараа гарч, хэрэг зөрчлийн тоо нэмэгдээд байгаа.

Уулзалтаар цаашид морь тэмээн үйлчилгээ эрхлэгчдийг хууль эрх зүй, харилцаа хандлага, жуулчны аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах сургалтад хамруулж, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулан бүртгэлжүүлэх, нөхөрлөл хэлбэрээр нэгдсэн зохион байгуулалтад оруулах, үйлчилгээний мэдээлэл, үнэ тарифыг нэгдсэн байдлаар тогтоох, ил тод байршуулах болон саравч, сандал зэрэг тохижилт, хогны асуудлыг дүүрэг хариуцан ажиллах, үйлчилгээ эрхлэгчдэд цагдаагийн хэсэг хяналт тавьж ажиллахаар боллоо.

Уулзалтын үеэр морь тэмээн үйлчилгээ эрхлэгчдэджуулчны аюулгүй байдлыг хангаж ажиллах, хууль эрх зүйн талаар сургалт зохион байгуулж, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас батлан гаргасан“Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ердийн хөсгөөр аялах, аялуулах зөвлөмж”-ийг танилцуулж, гарын авлага болгон өглөө.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР