Хандлагаа өөрчилье багц ажлын хүрээнд БОАЖЯ-наас ахлах ангийн сурагчдад байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аян, “Цэвэрхэн наадацгаая” аянуудыг амжилттай зохион байгуулаад байна.
- “Цэвэрхэн наадацгаая” аяныг дэмжин ажиллаж иргэдэд уриалга, санамж хүргүүлэн ажилласны үр дүнд 200 гаруй залуу сайн дураараа нэгдэж, 2018 онд 30 гаруй тонн хог цэвэрлэсэн.
- Энэ жил айны хүрээг тэлж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос гадна хувийн хэвшлийн компаниуд, олны танил эрхмүүд Цэвэрхэн наадахыг уриалж байна. Мөн МОХ-ны 200 залуу нэгдэж, Төв цэнгэлдэх, Хүй 7 худаг, Туул гол, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт эргүүл хийж, иргэдийг хоггүй цэвэрхэн наадахыг уриална.
- Сэтгүүлчдийн дунд 07 сарын 01-нээс 08 сарын 01 хүртэл “Цэвэрхэн наадацгаая” нийтлэл нэвтрүүлгийн уралдаан зарлаж байна. 1-р байр 1 сая төгрөг, 2-р байр 500 мянган төгрөг, 3-р байр 300 мянган төгрөг
- 21 аймаг, Нийслэлийн БОАЖГ-уудын дунд “Цэвэрхэн наадацгаая” аяныг орон нутагтаа зохион байгуулах уралдаан зарлаж байна. 1-р байр 3 сая төгрөг, 2-р байр 2 сая төгрөг, 3-р байр 1 сая төгрөг
- Сошиал сүлжээнд идэвхитэй уриалагчдыг урамшуулна.
- Олон нийтийн Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аяныг дэмжиж уриалж байна. Цэвэрхэн наадацгаая, Хандлагаа өөрчилье.
- “Цэвэрхэн наадацгаая” аяны дараа “Цэвэрхэн хоггүй МОНГОЛ” 1 жилийн аяныг Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу зохион байгуулна гэж БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдлээ.