Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбооноос хамтран Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа дэн буудлуудын удирдах ажилтнуудад зориулсан сургалтыг 2019 оны 6 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд Бишрэлт зочид буудалд зохион байгууллаа. Сургалтад Улаанбаатар хотын 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа 115 аж ахуйн нэгжийн 183 захирал, менежер, удирдах албан тушаалтнууд хамрагдлаа.
Тус сургалтыг “Үйлчилгээний соёлыг хөгжүүлэх нь”, “Үйлчилгээний менежментийн тогтвортой загвар бүтээхүй”, “Байгууллагыг соёлоор удирдах нь”, “Хүний нөөцийг тогтоон барих менежмент”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал”, “Эрүүл ахуйн ойлголт”, “Дотоод хяналт шалгалтыг хийх тухай”, “Удирдлагын арга барил ба харилцааны онцлог”, “Зочид буудлын үйлчилгээний ажилчдын ажлын байрны тодорхойлолт үндсэн чиг үүрэг” зэрэг сэдвүүдээр нийт 16 цагийн хөтөлбөрөөр зохион байгуулав. Уг сургалтыг зочлох үйлчилгээний салбарын багш, судлаачид хөтлөн явууллаа.
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР