MICE-н мэргэжилтэн бэлтгэх анхан шатны сургалтыг зохион байгуулна

MICE-н мэргэжилтэн бэлтгэх анхан шатны сургалтыг зохион байгуулна

Монгол Улсын Засгийн Газрын “Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд авах зарим арга хэмжээний тухай“ 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолыг үндэслэн аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах зорилтын “Албан, бизнес аялал жуулчлалыг (MICE)“-ыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар БНСУ-ын Соёл Спорт, Аялал Жуулчлалын Яамны харьяа Аялал жуулчлалын Төрийн өмчит корпорацийн Монгол Улс дахь “KTO Улаанбаатар” төлөөлөгчийн газартай хамтран 2019 оны 06 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд БНСУ-ын Дунсо Их Сургуулийн профессор багш Сон Ин Хигийн удирдлага доор “MICE” сэдэвт 3 өдрийн сургалтыг зохион байгуулна.

MICE (Meetings, Incentives, Conferences, Exhibitions) буюу Уулзалт, Урамшууллын аялал, Хурал чуулган, Үзэсгэлэн нь ажлын байрыг шинээр бий болгон хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгалыг эрс нэмэгдүүлдэг бөгөөд Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлөх аялал жуулчлал, бизнесийн шинэ төрөл юм.