Нисэх буудлуудын удирдах газартай хамтран ажиллана

Нисэх буудлуудын удирдах газартай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Нисэх буудлуудын удирдах газартай 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. 

Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын үүд хаалга болсон нисэх буудлуудын үйл ажиллагаанд олон улсын аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага, туршлага, стандартыг нэвтрүүлэх, Улаанбаатар хотод ирж буй дотоод, гадаадын иргэд, жуулчдад аялал жуулчлалын маркетинг сурталчилгааг хийх, аюулгүй зорчих нөхцлөөр хангах зорилгоор Жуулчны мэдээллийн төв ажиллуулах, такси болон автобусны үйлчилгээг нэвтрүүлэх, зорчигч, жуулчидтай харилцдаг албан хаагчдыг харилцаа хандлагын сургалтад хамруулах, чиглэлээр хамтран ажиллахаар болов.