ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ ЕСӨН МЭРГЭЖЛЭЭР  15 МЯНГАН ИРГЭНИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТАД ХАМРУУЛНА

ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ ЕСӨН МЭРГЭЖЛЭЭР 15 МЯНГАН ИРГЭНИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТАД ХАМРУУЛНА

Аялал жуулчлал нь өсөлтийн хурдаараа дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэг бөгөөд улс орны эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, экспорт, хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэн, ажлын байрыг олноор бий болгон дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөдөг.

Иймд Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэн аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулан зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зочлох үйлчилгээний төрөлжсөн 12 сургалтыг  2019 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс зургадугаар сарын 20-ны өдрийн хооронд нийслэл Улаанбаатар, Төв, Хангай, Зүүн, Баруун, Говийн бүсэд зохион байгуулна.

Тус сургалтад 13-15 мянган иргэд хамрагдах бөгөөд үр дүнд нь зочлох үйлчилгээний салбар хөгжин жуулчдад үзүүлэх үйлчилгээ, стандарт сайжирч жуулчид сэтгэл ханамжтай буцах нөхцөл бүрдэхээс гадна нийслэлийн болон орон нутгийн иргэд ажлын байртай болж орлогоо нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Сургалтад хамрагдах мэргэжил:

  1. өрөөний үйлчлэгч
  2. гэрийн үйлчлэгч
  3. бариста
  4. зөөгч
  5. бартендер
  6. тогооч
  7. зочин угтагч
  8. ачаа зөөгч
  9. хаалгач

Тус сургалт Нийслэл Улаанбаатар хотод тавдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 20-ны өдрийн хооронд “Holiday Inn”, “White house”, “Ramada”, “Blue sky”, “Novotel”, “Туушин”, “Grand Hill”, “Баянгол”, “Зүчи”, “Наранбулаг”, “Royal mountain”, “Corporate convention centre”, “Royal house”, “Улаанбаатар” зэрэг томоохон зочид буудлуудад зохион байгуулагдах бол Тэрэлжийн бүсэд зургадугаар сарын 10-20-ны өдрүүдэд “Red rock”, “Terelj star”, ”Terelj world resort” амралтын газарт зохион байгуулагдана.

Улаанбаатар хотод зохион байгуулагдах сургалтын талаар: 95270351, 99838674, 70128687, 70148687

Төв, Хангай, Зүүн, Баруун, Говийн бүсэд зохион байгуулагдах сургалтын талаар БОАЖЯ-ны 51267010 дугаараас лавлана уу.