• Tue. Jul 16th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

“Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэл явагдаж байна

ByAdministrator

May 6, 2019

Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. 

Монголын Хэт холын марафон гүйлтийн холбоо нь “Улаанбаатар марафон – 2019” олон улсын гүйлтэд оролцох гадаадын оролцогчдыг бүртгэх, баталгаажуулах, хувиараа оролцохоор онлайнаар бүртгүүлсэн гадаад оролцогчдын бүртгэл, баталгаажуулалтыг зохицуулах, оролцох хуваарь, зам маршруттай танилцуулах, гарааны талбайд хүргэх, энгэрийн дугаар, футболк, малгай, уут, чип г.м гадаадын оролцогчтой холбоотой асуудлыг хариуцан ажиллана.

Гадаадын оролцогч Та бүхнийг Монголын хэт холын марафон гүйлтийн холбоонд Монголд байх зочид буудал, хоолны захиалга хийх, онгоцны болон галт тэрэгний буудлаас тосох, үдэн гаргуулах, Монгол Улс, Улаанбаатар хоттой танилцах аялал хийх, үзвэр үйлчилгээний газраар үйлчлүүлэхтэй холбогдолтой хүсэлтээ гаргахыг хүсье.

Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Монголын үндэсний олимпийн хорооны байр, 1-р давхарт 110 тоот

Утас: 976-70009809, 95959809

Цахим хуудас: www.mongolianultramarathon.com

Facebook: Mongolian UltraMarathon

Email: info@mumf.org.mn