Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна

Цаг агаарын хэт хуурайшилтын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийг гаргасан.

Уг захирамжид иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2019 оны 04 дүгээр сарын 15-наас 06 дугаар сарын 15 хүртэл хориглосон байна.

Үүнтэй холбогдуулан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахаар Нийслэлийн Аялал жуулчлалын газраас 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 26-ны өдрийг дуустал нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа амралтын газар, жуулчны баазуудад хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

Хяналт, шалгалтын хүрээнд ногоон бүсэд аялал зугаалга хийхийг хориглосон захирамжийг танилцуулан амралтын газар, жуулчны баазуудад үүрэг өгч ажиллаж байна. Энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотын 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа 180 гаруй амралтын газар, жуулчны баазууд хамрагдана.

.