• Tue. Jul 16th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

Олон улсын “Golden City Gate 2019 award” уралдаанд “Welcome to Mongolia” уран бүтээл тэргүүн байр эзэллээ

ByAdministrator

Mar 26, 2019

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл Берлин хотноо “ITB Berlin 2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн гуравдугаар сарын 06-10-ны өдрүүдэд 53 дахь удаагаа зохион байгуулагдсан билээ.

“ITB Berlin” нь дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн том нэгдсэн арга хэмжээнд тооцогддог ба БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо болон МИАТ ТӨХК болон А Стар Монгол, АБ Трэвел, Ар Монгол, Грэйт Чингис, Жуулчин, Нью Жуулчин, Монголын Нууц Товчоо, Натур тур, Ред Рок Ресорт, Цолмон Трэвел, Гэрэгэ Дижитал Технологи ХХК-иуд оролцож Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилсан юм.

Тус үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдсан ” Golden City Gate 2019 award ” уралдаанд Guys хамтлагийн дуучин М.Мягмарын “Welcome to Mongolia” уран бүтээл тэргүүн байрыг эзэлсэн байна.

Клипний зураг авалтыг “Cross animation” студийнхэн дөрвөн улирлын турш хийж, аяыг Ж.Түвшинжаргал зохион, үгийг М.Навчаа бичиж, англи хэлнээ Б.Дөлгөөн хөрвүүлжээ.

Энэхүү уран бүтээл нь Монголын аялал жуулчлалыг салбарыг олон улсад контент хэлбэрээр сурталчилж байгаа цоо шинэ ажил юм.

Клипийг доорх холбоос дээр дарж үзнэ үү