Экспортод чиглэсэн үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор “Growth marketing” сургалтыг 2019.01.28, 29-ны өдрүүдэд “Эрхэс” ХХК-тай хамтран “Улаанбаатар инновацийн төв”-д зохион байгууллаа. Сургалтаар маркетингийн чиг хандлага, “Growth marketing”-н тухай ойлголт, “Erxes” онлайн платформын танилцуулга, G.R.O.W.S туршилтын ажиллагаа хийгдсэн. Тус сургалтад хүнс, арьс шир, ноос ноолуур, аялал жуулчлалын нийт 20 компани хамрагдсанаас идэвхтэй оролцсон “Аян трэвел” ХХК, “Үлэмж органик” ХХК, “SRB” ХХК компаниудад “Эрхэс” онлайн платформыг ашиглах нэг жилийн эрх олголоо.
You are Here
- Home
- “GROWTH MARKETING” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА