“ULAANBAATAR” бэлгэ тэмдгийн нэг жилийн ой тохиож байна

Өнгөрсөн жил Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Ulaanbaatar” үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг бүтээн Улсын драмын эрдмийн театрын дэргэдэх талбайд байршуулсан билээ.

 

Улаанбаатар хотыг илэрхийлэх өвөрмөц өнгө төрх бүхий, орчин үеийн хотын хөгжлийн чиг хандлага, шинэлэг шийдэл загварыг илэрхийлсэн тус бэлгэ тэмдэг өнгөрсөн хугацаанд нийслэлийн иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлэн, хотын өнгө үзэмжийг чимэн гадаад дотоодын жуулчдын зургийн хальсанд буусаар байна.

Нэг жилийн ой тохиож буй хөшөө маань өнөөдөр гадаад дотоодын жуулчдаас гадна, хотын иргэд, хүүхэд залуучууд, дурлалт хосуудын очдог Улаанбаатар хотын шинэ төрхийг агуулсан төв болохоос гадна бизнес эрхлэгчдийн хараанд өртөн маркетинг сурталчилгааны цэг болсон байна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас биет бэлгэ тэмдгийг зорин ирэх гадаад дотоод жуулчдын оролцоог илүү татах үүднээс бэлэг дурсгалын худалдаа, газрын зураг, хөтөч ном болон хотын аялал жуулчлалын мэдээллийг өгөх явуулын жуулчны мэдээллийг цэг ажиллуулахаар төлөвлөж байна.