UB Food Festival Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно

UB Food Festival Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно

“UB Food Festival” арга хэмжээг 6 дах жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд нийслэлийн Аялал жуулчлалын газар Гэрэл плас медиа групптэй хамтран зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, Гэрэл плас мэдиа группын төслийн менежер Б.Энхжаргал нар мэдээлэл хийлээ.

togooch

Гэрэл плас мэдиа группын төслийн менежер Б.Энхжаргал тус наадамд илүү олон хүмүүс, олон гэр бүлийг хамруулах үүднээс 3 хоног зохион байгуулна. Үзэсгэлэнд оролцогч байгууллагууд төрөл бүрийн хоол зууш, амттаныг бэлтгэн 1000-5000 төгрөгөөр иргэдэд үйлчилнэ. Тус аргаа хэмжээ нь мөн жуулчдад зориулсан учир ардын урлагийн тоглолт, соёл урлагийн үзүүлбэрийг толилуулна хэмээлээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин Монгол хоол нь олон зууны түүхтэй, өөрийн гэсэн онцлогтой. Монгол хоолыг олон улсад таниулах, Монгол хоолны нэрийн жагсаалтыг нэмэгдүүлэхээр нийслэлийн нэрийн “Улаанбаатар шөл” болон “Улаанбаатар хуурга” шалгаруулах анхдугаар тэмцээнийг арга хэмжээний хоёр дах өдөр буюу 8 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулна. Тус хоолыг энгийн жороор, гар доорх материалаар тогооч болон иргэд тэмцээний үеэр бэлтгэнэ. Ирэх жилүүдэд ч тус тэмцээнийг зохион байгуулж цар хүрээг өргөжүүлнэ гэв.

cover

“UB Food Festival” арга хэмжээний үеэр аж ахуйн нэгжүүд хамгийн чанартай, амтлаг нэрийн бүтээгдэхүүн, олон улс үндэстний хоол, зууш амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчилнэ. Мөн хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд “Хэн хамгийн олон хотдог, бургер идэх вэ?”, “Аавтайгаа хамт”, Зайрмагны баяр, Айрагны баяр зэрэг уралдаан, хөгжөөнт тоглоом, урлаг соёлын хөтөлбөрүүд, хоол урлалын сонирхолтой үзүүлбэрүүд зохиогдоно.

 

“UB FOOD FESTIVAL 2018” ХӨТӨЛБӨР

2018.08.24 /13:00-00:00/

13.00 Нээлтийн үйл ажиллагаа

13.30 “Монголын Үндэсний Урлагийн Их Театр” тоглолт

14.00 Циркийн тоглолт

14.15 Мастер тогоочийн шоу

14.25 Хөтлөгчийн цаг

14.35 Үндэсний дуу бүжгийн “Түмэн Эх“ чуулга тоглолт

15.15 Мастер тогоочийн шоу

15.35 Хэн хамгийн хурдан хотдог идэх вэ? тэмцээн

15.50 Бартендерийн шоу

19.00 Уран бүтээлчдийн тоглолт

19.30 Уран бүтээлчдийн тоглолт

21.30 Амьд хөгжмийн хамтлагийн бүрэн хэмжээний тоглолт

 

2018.08.25 /12:00-00:00/

12.00 Үйл ажиллагааны ерөнхий танилцуулга

12.15 Ардын дууны тоглолт

12.25 Циркийн уран нугаралт

12.35 Дуучин Жавхаасайхан

12.45 Мастер тогоочийн шоу

13.05 Хөгжөөнт тоглоом

13.35 “Улаанбаатар чуулга” тоглолт

14.05 Мастер тогоочийн шоу

14.35 “Мөрөөдлийн театр” хөтөлбөр

14.50 “Аавтайгаа хамт” тэмцээн

15:20 Бартендер шоу

15.30 Уран бүтээлчдийн тоглолт

15.40 Оролцогч байгууллагын үзүүлбэр

19.00 DJ, Амьд хөгжим

19.30 Бартендер шоу

19.50 “Зумба” бүжгийн шоу

21.30 Амьд хөгжмийн хамтлагийн бүрэн хэмжээний тоглолт

 

2018.08.26 /12:00-00:00/

12.00 Үйл ажиллагааны ерөнхий танилцуулга

12.15 Ардын дуу

12.25 Циркийн галт үзүүлбэр

12.35 Уртын дуу /Цэргийн дуу бүжгийн чуулга/

12.45 Мастер тогоочийн шоу

13.05 “Хайртдаа” хоолны тэмцээн

13.35 “Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга” тоглолт

14.05 Мастер тогоочийн шоу

14.35 “Маск продакшн” хошин хөтөлбөр

14.50 Хөтлөгчийн хөгжөөнт цаг

15.30 Оролцогч байгууллагын үзүүлбэр

19.00 DJ, Амьд хөгжим

20.30 Салса, Бачата бүжгийн шоу

21.30 Амьд хөгжмийн хамтлагийн хэмжээний тоглолт

 ЗАДГАЙ ТАЛБАЙН ХӨТӨЛБӨР

  • Ивээн тэтгэгчийн нэрэмжит тоглоом
  • Айрагны тэмцээн
  • Зөв хооллолтын зөвлөгөө
  • Хоолны группүүдын нэрэмжит тэмцээн
  • Мөхөөлдөсний тэмцээн
  • Жуулчдад зориулсан үндэсний хоолны өдөрлөг
  • “Гэрийн эзэгтэй” ток шоу
  • “Эх орны өглөө хөтөлбөр” шууд дамжуулалт
  • “Бяцхан тогооч” уралдаан
  • Амьтдын хоол
  • Шоколадны баяр
  • Сугалаат уралдаан
  • Шар айрагны тэмцээн
  • “УЛААНБААТАР ШӨЛ” шилдэг хоол шалгаруулах тэмцээн
  • “УЛААНБААТАР ХУУРГА” шилдэг хоол шалгаруулах тэмцээн