• Fri. Jul 19th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

“Даншиг наадам-Хүрээ цам”-2018 шашин соёлын наадмын аялал жуулчлал, шашин, соёлын эд зүйлсийн үзэсгэлэн худалдаанд оролцох иргэд, аж ахуй нэгжүүдийг бүртгэж эхэллээ

ByAdministrator

Jul 19, 2018

“Даншиг наадам-Хүрээ цам”-2018 шашин соёлын наадам 2018 оны 8 дугаар сарын 04,05-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана. Тус наадмын үеэр аялал жуулчлал, шашин, соёлын эд зүйлсийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах ба шашины эд зүйлс, үндэсний дээл хувцас, гар урлалын бүтээгдэхүүнээр тус үзэсгэлэн, худалдаанд оролцох сонирхолтой иргэд, аж ахуй нэгжүүдийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл сурталчилгааны төвд  2018 оны 7 сарын 20-оос 8 сарын 1-ний өдөр хүртэл бүртгэнэ.

Бүртгүүлсэн иргэд, аж ахуй нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг харгалзан сонгон шалгаруулалт хийх ба дээр дурдсанаас бусад бараа бүтээгдэхүүнээр Даншиг наадамд оролцохыг хатуу хориглоно. Холбоо барих: 70108687

Мэдээлэл сурталчилгааны төвийн хаяг:

Салбар 1. Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр, 1-р давхар, Бага тойруу, 4-р хороо, Чингэлтэй дүүрэг

_DSC4878