ULAANBAATAR CITY TOUR БУЮУ ХОТЫН АВТОБУСТАЙ АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ

ULAANBAATAR CITY TOUR БУЮУ ХОТЫН АВТОБУСТАЙ АЯЛАЛ ЭХЭЛЛЭЭ

Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор Ulaanbaatar City Tour буюу хотын автобустай аяллын үйлчилгээг өнөөдрөөс эхлүүллээ. 

IMG_4957

Нээлтийн үйл ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нээж Монгол Улс маань баялаг түүх, говь, хангай, хээр  хосолсон гайхалтай сайхан байгаль, нүүдэлчин ахуй соёл, найрсаг зочломтгой ёс заншилтай аялан жуулчлах хамгийн таатай орон билээ. Энэ давуу талаа ашиглан олон орны жуулчдыг татах боломжтой бөгөөд “Улаанбаатар сити тур” олон улсын түвшний үйлчилгээг жуулчдад үзүүлэхэд бэлэн боллоо. Үүнээс гадна UB bike, UB garden зэрэг төслүүд хэрэгжинэ хэмээн онцлов.  

Анх ХХ дугаар зууны эхээр Хойд Америкийн томоохон хотуудад бага оврын аяллын автобус явж эхэлж байсан бол өдгөө дэлхийн 120 гаруй орны нийслэл болон томоохон хотуудад хотын автобустай аялал өөр өөрийн онцлогийг харуулан аялал жуулчлалаа хөгжүүлж байна.

Улаанбаатар хотын аяллын автобус нийслэл дэх аялал жуулчлалын гол үзмэрүүд болох жанжин Д.Сүхбаатарын талбай, Гандантэгчинлэн хийд, Улаанбаатар үсгэн хөшөө, Богд хааны ордон музей, Хуримын ордон, Чойжин ламын музей, Цонжин болдогоор тойрон аялна.

Хотын аяллын автобус хот дотор өдөр бүр харин Цонжин болдог руу Даваагаас Баасан гаригуудад жуулчдыг аялуулна. Тасалбарыг дараах Жуулчны мэдээллийн төвүүдээс авах боломжтой:

Салбар 1. Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр, 1-р давхар, Бага тойруу, 4-р хороо, Чингэлтэй дүүрэг

Салбар 2. “Монгол гэр”, Шөнийн гэрэлт гудамж, Сөүлийн гудамж-42, 4-р хороо Сүхбаатар дүүрэг

Салбар 3. Монгол шуудангийн байр, 1 давхар, Сүхбаатарын талбай, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг

Салбар 4. Иргэдэд үйлчлэх төв, Сөүлийн гудамж-42, 4-р хороо Сүхбаатар дүүрэг