МОНГОЛ МАРКИЙН МУЗЕЙ

МОНГОЛ МАРКИЙН МУЗЕЙ

Post stamps museum

Монгол маркийн музейд Монгол улсын 1924 онд гүйлгээнд гаргасан “Элдэв-Очир” хэмээх анхны маркаас эхлэн гаргасан 1000 гаруй сэдвээр 4050 орчим нэр төрлийн маркийг он цагийн дагуу ангилан байрлуулсны зэрэгцээ, 70 гаруй анхны өдрийн дугтуй, 35 төрлийн хуучны дугтуй, 17 төрлийн анхны ил захидлууд, картмаксимум, хэд хэдэн ховор явсан дугтуйнуудыг дэлгэн харуулсан бөгөөд Хүндэтгэлийн хэсэгт Монгол маркийг анх санаачлан гаргасан Ардын засгийн түшмэл Мандалын Бат-Очирын тухай мэдээлэл, анхны шуудангийн марк гаргах тухай тогтоол, өндөр технологийн алт мөнгө, фольго, торгон маркууд, дэлхийн болон олон улсын маркийн үзэсгэлэн, уралдаанд амжилттай оролцож авсан шагналуудын зарим хэсгийг байршуулсан байна.

Эрхэм та маркийн музейг сонирхон үзсэнээр өөрийн улсын шуудангийн маркийн нэр төрөл, хийц загвар Монголын эзэнт гүрний үеэс шинэ Монголын түүх соёл, байгаль, амьтан ургамал, урлаг спорт, хөгжил дэвшилтэй танилцахын зэрэгцээ дэлхийн болон бусад улс орны түүх соёлтой нэгэн адил танилцаж болно.

Музейд маркийн хэлбэр, хүрээ бүхий дурсгалын зураг авахуулах тусгай булан хийж өгснөөрөө маркийн музейд зочлон ирсэн хүн болгон өөрийн хөрөг бүхий маркийн зургаа өөртөө хадгалах боломжтой.

MONGOL POST – Every stamp tells a story!

https://mongolstamps.com/pages/museum.html