Үндэсний Сүлжээ Hotel Nine зочид буудлаас үйл ажиллагаагаа олон улсын түвшинд мөрддөг хэм хэмжээнд хүргэх зорилгоор Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажлыг сүүлийн нэг жилийн турш амжилттай хэрэгжүүлжээ. Ингэснээр энэ онд тус зочид буудал Олон улсын баталгаажуулалтын QA International байгууллагаас “ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоо” батламжийн гэрчилгээг гардан авсан байна. Hotel Nine зочид буудал нь тус батламжийг авсан Монголын анхны зочид буудал юм.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын салбарын хүний нөөц, үйлчилгээний салбарыг хөгжүүлж олон улсын жишигт хүргэх, жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.