#JCI олон улсын байгууллагаас 2018 оны 5-р сарын 02-04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Олон улсын бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн “2018 JCI INTERNATIONAL BUSINESS FAIR” нэртэйгээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар оролцож бизнес эрхлэгчдэд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, Улаанбаатар хотын аялал жуулчлалтай холбоотой мэлээллийг өгч мөн шинээр хэрэгжүүлж байгаа #CityTourBus талаар танилцуулга хийн сурталчлан ажиллаа. Жуулчдад бүтээгдэхүүн үйлчилгээгээ манай үйл ажиллагаагаар дамжуулан сурталчлах хүсэлтэй компаниудтай уулзалт хийж мэдээлэл солилцов. Гар утасаараа такси дуудлага захиалах үйлчилгээ #UBCAB, #Unitel компаниас жуулчдад зориулан гаргаж буй жуулчин сим карт, +Night application, #Голомтбанк-аас гаргаж буй нислэгийн тийзний зээлийн үйлчилгээ зэрэг бүтээгдэхүүнийг манай жуулчний мэдээллийн төвөөр дамжуулан сурталчлан хамтран ажиллахаар боллоо. Аялал жуулчлалын салбар олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний салбартай нягт холбоотой ажиллах хэрэгтэй байдаг үл үзэгдэгч экспортын салбар гэж ч хэлэгддэг. Тиймээс тус үзэсгэлэнд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг монголд ирсэн жуулчдад хүргэхээр зорьж буй бизнес эрхлэгчдэд манай газар чиг үүргийнхээ дагуу төрийн үйлчилгээг танилцуулан ажилласан нь олон бизнес эрхлэгчдэд аялал жуулчлалын салбарт орох үүд хаалга болж өглөө.