ЖУУЛЧНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ШИНЭ САЛБАР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ.

ЖУУЛЧНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН ШИНЭ САЛБАР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгохоор тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, жуулчдад ээлтэй хот болгохоор зорин ажиллаж байна.

IMG_1889

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэргэдэх Жуулчны мэдээлэл, сурталчилгааны төв нь гадаад дотоодын иргэд жуулчдыг бүхий л төрлийн хэрэгцээт мэдээллээр ханган аяллын туслалцааг үзүүлдэг. Улаанбаатар хот нь гадаадын жуулчдын аялах, зочлох, дамжин өнгөрөх гол цэг бөгөөд Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 90 гаруй хувь нь нийслэл хотоор дамждаг. Үүнтэй холбоотойгоор гадаадын жуулчид баталгаат мэдээлэл авахын тулд тус жуулчны мэдээллийн төвийг зорин очдог.

  

 

 

 

2018 оны 3 дугаар сараас эхлэн Төв шуудангийн үйлчилгээний танхимд Жуулчны мэдээлэл, сурталчилгааны төв гурав дахь салбараа нээлээ. Тус төв нь Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газрууд, музей, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн хөтөлбөр, зочид буудал, ресторан зоогийн газар, тур оператор, жуулчны баазын хаяг, байршлын мэдээлэл, нийтийн тээвэр, төмөр зам, агаарын тээврийн цагийн хуваарь зэрэг мэдээллүүдийг цогц байдлаар хүргэнэ.
IMG_1878

Тус төвөөс жуулчдад зориулсан Улаанбаатар хотын танилцуулга сэтгүүл, хөтөч ном, газрын зураг болон жуулчны бааз, амралтын газруудын брошюрийг үнэгүй авах боломжтой. Ингэснээр Улаанбаатар хотыг зорин ирсэн жуулчдад илүү хялбар, хурдан шуурхай зорьсон газраа очих боломжийг олгодог байна.

Мөн иргэд, жуулчдын санал гомдол, хүсэлтийг хүлээн авах 70108687 дугаарын лавлах утсыг ажиллуулж байна.

Жуулчны мэдээллийн төвүүдийн байршил:

Салбар 1. Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр, 1-р давхар, Бага тойруу, 4-р хороо, Чингэлтэй дүүрэг

Салбар 2. “Монгол гэр”, Шөнийн гэрэлт гудамж, Сөүлийн гудамж-42, 4-р хороо Сүхбаатар дүүрэг

Салбар 3. Монгол шуудангийн байр, 1 давхар, Сүхбаатарын талбай, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг