КАЗАХ ТҮМНИЙ БҮРГЭДИЙН БАЯР 03-Р САРЫН 04-05-ны ӨДРҮҮДЭД БОЛНО

КАЗАХ ТҮМНИЙ БҮРГЭДИЙН БАЯР 03-Р САРЫН 04-05-ны ӨДРҮҮДЭД БОЛНО

Монгол улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой эвентүүдийн нэг болох Бүргэдийн баяр арга хэмжээ нь 2000 оноос эхлэн зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний гол зорилго Монгол улсын үндэстний цөөнх болсон Казах түмний бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод болон гадаадын жуулчдад сурталчилж аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэгдсэн.

Бүргэдийн ан хийх уламжлалыг Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн гэж үздэг бөгөөд энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Жил бүрийн хавар, Улаанбаатар хотод, намар сүрлэг Алтайн бэлд бүргэдчдийн өлгий нутаг болох Баян-Өлгий аймагт 10-р сарын эхний 7 долоо хоногийн амралтын өдрүүдэд болдог.

IMG_8978

Энэ жил Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо болон Монголын Бүргэдчид холбоо хамтран 3-р сарын 4-5-ны өдрүүдэд “Чингисийн Хүрээ” жуулчны баазад  зохион байгуулах гэж байна.

Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-гийн  “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан ба тус баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсаж орж ирдэг. Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн зэрэг бүх элементүүдийг нарийн шалгаж, хамгийн сайн үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой оролцогчийг шалгаруулдаг.

Бүртгэлийг Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбооны 11 319748 болон 99089514 дугаараар авч байна.