Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуучлалын газар хамтран гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, хөдөлмөр эрхлээгүй залуучуудын ур чадварыг сайжруулах, аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэх бололцоотой боловсон хүчнийг нэмэгдүүлэх, тэдгээрийн мэргэшлийн мэдлэгийг сайжруулах, жуулчдад үйлчлэх аяллын хөтчийг мэргэжлийн арга зүйгээр хангах зорилгоор “Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” сургалт 05 дугаар сарын 26-ны өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 5 хоногийн хугацаанд үргэлжлэв. Сургалтад 600 гаруй хүн бүртгүүлснээс 326 хүн сургалтад хамрагдаж, 282 хүн батламж гардаж авлаа.
Тус сургалтын явцад:
- хөтөч тайлбарлагчийн ажил үүрэг
- багаар ажиллах болон харилцааны ур чадвар
- хүмүүстэй зөв харьцах эв дүй техник
- Монгол ахуйн соёл, уламжлалт зан үйл
- бүтээлч аялал жуулчлал ба соёлын дархлаа
- хотын түүх, хотын нутаг дэвсгэрт орших түүх соёлын дурсгалууд, байшин барилгууд
- майхант аялал
- явган аялал
- уулын аялал
- дугуйн аялал
- шувуу ажиглах аялал
- морин аялал, тэмээн аялал
- усан аялал үед хөтчийн анхаарах зүйлс
- жуулчны аюулгүй байдлыг хангах
- хөтөч хүний буддын шашны тухай мэдвэл зохих зүйлсийн талаар анхан шатны мэдлэг олгов.
Сургалтын хичээлүүдийг Соёл Урлагийн Их Сургуулийн Соёл сургууль, Соёл судлалын тэнхимийн багш, докторант Б.Мөнхбадрал, Монголын Аялал жуулчлалын холбооны менежер, Адал явдалт аяллын спортын мастер М.Дархижав, “Монреве Монголия турс” ХХК-ны захирал Ө.Ариунболд, “Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн гүн ухааны Гунгаачойлон дацангийн багш Э.Төрболд, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С. Сүх-Очир, Нийслэлийн Аялал жуучлалын газрын Сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн, хөтөч тайлбарлагч Б. Ербахыт болон тус газрын Жуулчны аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, СТА М. Баасандорж зэрэг аялал жуулчлалын мэргэшсэн багш, судлаачид удирдан явуулсан ба аялал жуулчлалын салбарыг дэмжих ажлын хүрээнд үнэ төлбөргүй зохион байгуулснаараа онцлог боллоо.