ГАДААД ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГЫН ЦАГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ГАДААД ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГЫН ЦАГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

IMG_1493

 Нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан Гадаадын Иргэн, Харьяатын газартай хамтран гадаад оюутнуудад мэдээлэл өгөх хуулийн танилцуулгын цагийг томоохон их дээд сургуулиудад зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаагийн хуулийн танилцуулгын цагийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн хурлын зааланд зохион байгууллаа. Тус мэдээллийн цагт БНХАУ-аас суралцаж буй  Монгол Улсын Их сургууль 191 оюутан, Хөгжим бүжгийн коллежид БНХАУ-аас суралцаж байгаа 14 оюутны төлөөллүүд оролцлоо.

IMG_1465Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, Гадаадын Иргэн, Харьяатын газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ариунтунгалаг, БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн н.Гарьд нар сургалтын визээр олон удаа хилээр нэвтрэх боломж, ар гэрийнхэн, найз нөхөд, танилуудаа Монголд урих талаар мэдээлэл өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өглөө.
Дараагийн хуулийн танилцуулгын цагийг Анагаах Шинжлэх Ухааны Их Сургууль, Соёл Урлагийн Их Сургуульд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.