“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ” дэлгэрэнгүй танилцуулга

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ НААДАМ” дэлгэрэнгүй танилцуулга

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсан “Дээлтэй Монгол” наадмыг энэ жил Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Дээлтэй Монгол” наадам өнгөрсөн хугацаанд нүүдэлчдийн соёл, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэлийг сурталчлах, жуулчдын сонирхлыг татсан томоохон наадам болж чадсан байна.

Жил жилийн наадам өөрийн гэсэн өнгө төрхтэй зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн “Дээлтэй Монгол” наадам онцлог зүйл ихтэй байна. Киви хамтлагийн дуучин Ука тус наадмын ерөнхий дүр төрх болж байгаа бөгөөд ая дуугаа өргөхөөс гадна дэлхийд хамгийн томд тооцогдоод байгаа Хүннү дээлийг Сүхбаатарын талбайд дэлгэх ёслол болно. Их эзэн Чингис хааны өмсөж байсан хаан хээтэй Хүннү дээлийг Хэнтий аймгийн Дэлгэрхаан аймгийн Дэлгэрхаан сумын Бухын хошуу гэдэг газраас олсон бөгөөд ба уг олдвор нь одоо үндэсний түүхийн музейд хадгалагдаж байна. Энэхүү Монголчуудын эд өлгийн үнэт өв болсон дэлхийд хаана ч байхгүй хаан хээтэй Хүннү дээлийг “Батзүү” компанийн бүсгүйчүүд 10 дахин томсгон урлажээ. Хүннү дээлний өргөн нь 18 метр, өндөр нь 14 метр бөгөөд хүндийн жин нь 300 кг юм.  Мөн арга хэмжээний үеэр урлагийн тоглолт, ёохор хатирах, “Монгол костюмс”, “Шилмэл загвар” зэрэг үндэсний хувцасны тэргүүлэх агентлагууд загварын үзүүлбэр үзүүлж, Хүннүгийн дэвсэх бүжгийг наадамд оролцогчид бүжиглэнэ.

Өмнөх жилүүдийн адил нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхана. Мөн оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхдүүд, шилдэг байгууллагуудыг шалгаруулах юм.

 Шилдэг оролцогчдын шалгаруулалтад оролцох иргэд арга хэмжээ болох өдөр бичиг баримт /иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээний аль нэгийн хамт талбай дээрх “Зохион байгуулагчдын асар”-т хүрэлцэн ирж бүртгүүлэн шалгаруулалтад оролцох мандатаа авна.

Түүнчлэн 22 цагаас Нийслэлчүүд болон Улаанбаатар хотод ирж буй гадаад, дотоодын жуулчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор байгуулагдсан “Шөнийн гэрэлт гудамж”-д Дээлтэй Монгол наадмын хаалтын арга хэмжээ болох “Дээлтэй диско” фашион парти зохион байгуулагдана.

Дэлхийн шилдэг хувцсаар тодорхойлогдож анхаарлын төвд орсон дахин давтагдашгүй, чамин хийц, өнгө загвартай Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоёж “Дээлтэй монгол” наадамдаа оролцохыг уриалж байна.

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ 2017” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Цаг Болох арга хэмжээ

14.00-14.05

Нээлт /Хөтлөгчид нээнэ/
14.00-14.10 “Дээлтэй Монгол” наадмыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нээж үг хэлнэ
14.10-14.20 Урлагийн тоглолт /Киви хамтлагийн дуучин Ука дуулна/

14.20-15.10 “Дээлтэй Монгол” наадмын баярын парад

15.10-15.30 Хүннү дээл дэлгэх ёслол /18 м өргөн, 14 метр өндөртэй хамгийн том Хүннү дээлийг дэлгэнэ. Хүннү дээлийг 10 дахин багасгасан хувилбарыг өмсөж үзүүлнэ/
15.30-15.40 Шилдэг дүүрэг, шилдэг байгууллагад шагнал гардуулах ёслол /Шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гардуулна/
15.40-15.50 Урлагийн тоглолт /Улаанбаатар чуулга/

15.50-16.00

Ёохор хатирах /Амин тоонто ТББ/
16.00-16.10 “Монгол костюмс”-ын загварын үзүүлбэр /Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас дээлний тухай, хэрхэн оёх тухай танилцуулгыг үзүүлбэрийн үеэр англи, монгол хэл дээр хийнэ/

16.10-16.30 “Шилмэл загвар”-ын загварын үзүүлбэр

16.30-16.40 Урлагийн тоглолт /Улаанбаатар чуулга/

16.40-16.50 Урлагийн тоглолт /Уран бүтээлчид/

16.50-17.05 Шилдэг оролцогчдын шагнал гардуулах ёслол

17.05-17.20 Алтай хамтлагийн тоглолт

17.20-17.50  Хүннүгийн үеийн дэвсэх бүжиг /Наадамд оролцож байгаа бүх иргэд оролцоно. “Алтай” хамтлаг зохион байгуулна/

17.50-18.00 Хаалтын ажиллагаа

14.00-18.00 Үндэсний дээл, хувцас, эдлэл хэрэглэлийн худалдаа

Ерөнхий зохион байгуулагч:

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  • Нийслэлийн Аялал жуулчлалын газар
  • Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар
  • Монголын Аялал жуулчлалын холбоо
  • Монгол костюмс ХХК

Хамтран зохион байгуулагч:

  • Нийслэлийн Соёл Урлагийн газар
  • Дүүргүүдийн Засаг даргын тамгын газрууд
  • Улаанбаатар чуулга

Ивээн тэтгэгч:

  • АПУ ХК
  • Батзүү ХХК

“Дээлтэй Монгол наадам-2017” арга хэмжээний

шалгаруулалтад тавигдах шаардлага

  Шалгаруулалтын төрөл Шалгаруулалтад тавигдах шаардлага
1 Шилдгийн шилдэг дүүрэг

/1-р байр/

·         Баярын жагсаалын оролцоо, зохион байгуулалт /оролцогчдын тоо, идэвх, санаачлага, жагсаалын зохион байгуулалт, агуулга, найруулга/

·         Дүүргийн үзэгчдийн оролцоо

2 Шилдэг дүүрэг

 /2-р байр/

3 Шилдэг дүүрэг

/3-р байр/

4 Хамгийн шилдэг аж ахуйн нэгж, байгууллага

·         Баярын жагсаалын оролцоо, зохион байгуулалт /оролцогчдын тоо, идэвх, санаачилга, жагсаалын зохион байгуулалт, агуулга, найруулга/

·         Үзэгчдийн оролцоо

5 Хамгийн сайхан дээлтэй хос

·         Монгол дээл хувцасны язгуур хэв шинжийг хадгалсан иж бүрэн үндэсний дээл хувцастай байх /малгай, дээл, бүс, гутал/

·         Угсаатны бүлгийн дээл хувцас, зүүсгэл, тоноглол, эд хэрэглэлийг өөр хооронд нь холиогүй байх

·         Дээл хувцсыг иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээс түрээслээгүй байх

·         Өөрийн өмссөн хувцасны түүх, билэгдэл, хэв шинжийн тухай зохих мэдлэгтэй байх

  • Хувцас, өмсгөл нь оролцогчдын насны онцлогт тохирсон байх
6 Хамгийн сайхан дээлтэй эрэгтэй оролцогч

·         Монгол дээл хувцасны язгуур хэв шинжийг хадгалсан иж бүрэн үндэсний дээл хувцастай байх /малгай, дээл, бүс, гутал/

·         Угсаатны бүлгийн дээл хувцас, зүүсгэл, тоноглол, эд хэрэглэлийг өөр хооронд нь холиогүй байх

·         Дээл хувцсыг иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээс түрээслээгүй байх

·         Өөрийн өмссөн хувцасны түүх, билэгдэл, хэв шинжийн тухай зохих мэдлэгтэй байх

·         Хувцас, өмсгөл нь оролцогчдын насны онцлогт тохирсон байх

7 Хамгийн сайхан дээлтэй эмэгтэй оролцогч

8 Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг эрэгтэй оролцогч

·         Монгол дээл хувцасны язгуур хэв шинжийг илэрхийлсэн байх

·         Угсаатны бүлгийн дээл хувцас, зүүсгэл, тоноглол, эд хэрэглэлийг өөр хооронд нь холиогүй байх

·         Өөрийн өмссөн хувцасны түүх, билэгдэл, хэв шинжийн тухай зохих мэдлэгтэй байх

9 Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг эмэгтэй оролцогч

·         Монгол дээл хувцасны язгуур хэв шинжийг илэрхийлсэн байх

·         Угсаатны бүлгийн дээл хувцас, зүүсгэл, тоноглол, эд хэрэглэлийг өөр хооронд нь холиогүй байх

·         Өөрийн өмссөн хувцасны түүх, билэгдэл, хэв шинжийн тухай зохих мэдлэгтэй байх

10 Хамгийн сайхан дээлтэй хүүхэд /эрэгтэй/ ·         Монгол дээл хувцасны язгуур хэв шинжийг хадгалсан иж бүрэн үндэсний дээл хувцастай байх /малгай, дээл, бүс, гутал/

·         Угсаатны бүлгийн дээл хувцас, зүүсгэл, тоноглол, эд хэрэглэлийг өөр хооронд нь холиогүй байх

·         Дээл хувцсыг иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээс түрээслээгүй байх

11 Хамгийн сайхан дээлтэй хүүхэд /эмэгтэй/ ·         Монгол дээл хувцасны язгуур хэв шинжийг хадгалсан иж бүрэн үндэсний дээл хувцастай байх /малгай, дээл, бүс, гутал/

·         Угсаатны бүлгийн дээл хувцас, зүүсгэл, тоноглол, эд хэрэглэлийг өөр хооронд нь холиогүй байх

·         Дээл хувцсыг иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээс түрээслээгүй байх