НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА.

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 30 жилийн ойн хүрээнд Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан 2017 оны 6 дугаар сарын 05 өдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна. Тус нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд 6 дугаар сарын 1 өдөр Хүүхэд ба байгаль арга хэмжээ, 6 дугаар сарын 3,4 өдөр дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, сурталчлах Улаанбаатар-2017 үзэсгэлэн жанжин Д.Сүхбаатарын талбайд болсон билээ.

Өнөөдрийн арга хэмжээний үеэр БОАЖЯ болон түүний харьяа бүх газар хэлтсүүд, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн Аялал жуулчлалын газар өөрсдийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилгоор оролцож байна.

Иргэд хөдөлмөрчид та бүхнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нээлттэй хаалганы өдрөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

There is no gallery selected or the gallery was deleted.