“Гэрлэх ёслолын ордон”-г хотын аяллын маршрутад оруулна.

“Гэрлэх ёслолын ордон”-г хотын аяллын маршрутад оруулна.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Гэрлэх ёслолын ордон” ОНӨААТҮГ 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, хамтран ажиллах талаар санамж бичиг үйлдлээ. Санамж бичгийн зорилго нь жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ нэвтрүүлж, аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах, аяллын маршрутыг нэмэгдүүлэх, уламжлалт өв соёлоо сэргээж, аялал жуулчлалын дагалдах үйлчилгээг хөгжүүлэхэд оршино.

Хамтран ажиллах санаж бичгийн хүрээнд:

– Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын зочид, жуулчдад үзүүлэх үзүүлбэрийг нэмэгдүүлэх, тэднийг  “Монгол хурим ёслол”-ын үйл ажиллагаа, хуримлах ёс заншилтай танилцах боломжийг нээж өгөх

– Гэрлэх ёслолын ордныг хотын аяллын маршрутад оруулах, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, тав тухтай орчинд үйлчлүүлэх нөхцөлөөр хангах

– Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жуулчдад үзүүлэх үзүүлбэрийг хөгжүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах

– Аялал жуулчлалын тур оператор компаниудын хүрээнд шинээр аяллын бүтээгдэхүүн бий болгох

– Монгол хуримлах ёс заншлыг сурталчлан таниулах зорилгоор гадаад жуулчдын гэрлэх ёслолыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг  хэрэгжүүлэх юм.

08

There is no gallery selected or the gallery was deleted.