Аялал жуулчлалын нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Аялал жуулчлалын нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан ажлын хүрээнд Нийслэлийн харьяа агентлагууд жанжин Д.Сүхбаатарын талбайд иргэдэд үйл ажиллагаагаа сурталчлах, мэдээлэл өгөх, төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг 4-р сарын 24-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газраас тус өдөрлөгийг зохион байгуулж, иргэдэд аялал жуулчлал, соёлын үйлчилгээг хүргэлээ.

Өдөрлөгийн үеэр зочид буудал, жуулчны бааз, амралтын газрын үйл ажиллагааг эрхлэх хүсэлтэй 50 гаруй иргэд, аж ахуйн нэгжид эрх зүй, стандартын зөвлөмжийг өгч, гарын авлага, материал түгээх, ажлыг зохион байгуулав.

Мөн жуулчны улирлын хугацаанд “Жуулчинд ээлтэй Оюутан цагдаа-2017” арга хэмжээнд оролцох сонирхолтой их, дээд сургуулийн аялал жуулчлал, олон улс, гадаад хэлний ангийн 60 гаруй оюутнуудыг бүртгэж, мэдээлэл өгсөн байна.

There is no gallery selected or the gallery was deleted.