• Wed. Jul 17th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЖАНЖИН Д. СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛНО

ByAdministrator

Apr 25, 2017

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас 2017 оныг “Нийслэлийн иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Тус ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэдэд сурталчилан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилгоор 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Жанжин Д.Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж байна.

_20170420113118

Тус өдөрлөгт нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нийт агентлаг, харьяа газар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамрагдаж байна.

2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн соёл урлагын газар болон Нийслэлийн аялал жуулчлалын газар өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилна. Мөн уг арга хэмжээний үеэр Нийслэлийн аялал жуулчлалын газраас жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх зорилтын хүрээнд жил бүр хэрэгжүүлдэг “Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл явагдах тул нийслэлийн оршин суугч иргэд, оюутан залуусыг өргөнөөр оролцохыг уриалж байна.