Дэлхийн ихэнх улс оронд унадаг дугуй нь ард иргэдийн өдөр тутмын хэрэглээ болж, түүнийгээ дагаад “Дугуйн соёл” нэвтэрч, эрүүл амьдралын хэвшилд суралцсаар байна.
Манай улсад жилээс жилд унадаг дугуйн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа ч бусад улс орны хэмжээнд төдийлөн хүрээгүй байгаа юм.
Иймд “Тайвань байк” ХХК-ийн санаачлагаар Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Төрийн банк, Монгол даатгал, Тайваны Merida Industry компани, Японы Shimano Sales Corporation зэрэг газруудтай хамтран “Дугуйн соёл”-ыг Монгол улсдаа нэвтрүүлж, “Дугуйтай Монгол” төслийг 2017-2020 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэж байна.
Энэхүү төслийн хүрээнд нийт Монгол улсын хэмжээнд 88000, нийслэлийн хэмжээнд 24000 иргэнийг унадаг дугуйжуулан хот суурин газрын замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, олон нийтийг эрүүл амьдралын хэвшилд сургах, эм тариагүйгээр эрүүл чийрэг болгох зорилготойгоор ажиллаж байна.
“Дугуйтай Монгол” төсөлд дэлхийд 80 оронд салбартай Тайваний Merida брэндийн унадаг дугуй хамрагдах бөгөөд иргэн та урьдчилгаагүй, барьцаагүй, хүүгүй нөхцөлтэйгөөр 6 сарын хугацаанд лизингийн үйлчилгээгээр төслийн унадаг дугуйг авах боломжтой. Төсөлд хамрагдсан иргэн бүрт зургаан төрлийн дагалдах хэрэгслүүд үнэ төлбөргүй дагалдуулан өгч байгаа юм.
Мөн ард иргэд, залуучуудад Улаанбаатар хотоо таниулах зорилгоор долоо хоног бүрийн ням гаригт мэргэжлийн унадаг дугуйн багшаар газарчлуулан Богд хаан, Сонгино хайрхан, Баянзүрх хайрхан, Чингэлтэй хайрхан зэрэг уулын ойр орчмоор ойрын зайн унадаг дугуйн аялал тогтмол зохион байгуулж байна.
Иймд иргэн таныг Өөрийнхөө төлөө, Ирээдүйн хойч үе, Улс орныхоо төлөө “Дугуйтай Монгол” төсөлд хамрагдахыг уриалж байна.
Холбогдох утас: 88288800, 88281600, 88283929 www.facebook.com / Дугуйтай Монгол www.facebook.com / Merida Mongolia Bicycle Club