БҮРГЭДЧДИЙН БАЯРЫГ ИРЭХ ЖИЛЭЭС НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХААР САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

БҮРГЭДЧДИЙН БАЯРЫГ ИРЭХ ЖИЛЭЭС НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХААР САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Монголын өвлийн аялал жуулчлалын нүүр царай болсон Бүргэдийн баярын арга хэмжээг жилд хоёр удаа зохион байгуулдаг уламжлалтай билээ.

burged

Гуравдугаар сард Улаанбаатар хот орчимд, аравдугаар сард Баян-Өлгий аймагт зохион байгуулагддаг уг арга хэмжээ 2010 онд ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгдсэн бол өнгөрсөн оны Монголын шилдэг эвентээр шалгарсан билээ. Дэлхийд танигдсан бүргэдчин охин Айшолпан оролцдог болсноор сонирхох жуулчдын тоо жил ирэх тусам улам өссөөр байгаа.

burgedee

Ирэх жилээс Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, Монголын Бүргэдчид холбоотой хамтран шинэ менежмент, шинэлэг сэдэвтэй болгон зохион байгуулахаар тохиролцож, ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

IMG_9705[1]