Сахилга дэг журмыг сайжруулах тухай албан даалгавар гаргалаа

Сахилга дэг журмыг сайжруулах тухай албан даалгавар гаргалаа


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр 02 тоот албан даалгавар гаргалаа. Уг албан даалгавар нийслэлийн нутгийн захиргааны болон төсөвт, аж ахуйн тооцоот нийслэлийн өмчийн байгууллагын удирдлага болон албан хаагчдын ажлын сахилга хариуцлага, дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой аж.

Сахилга дэг журмыг сайжруулах тухай албан даалгавраар төрийн байгууллага, албан тушаалтны сахилга хариуцлагыг өндөржүүлэх, хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдолгүй үйлчлэх, хууль тогтоомж, стандартын дагуу тавих байнгын хяналтыг эрс сайжруулж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээг шуурхай авч ажиллахыг холбогдох албан тушаалтан болон нийт албан хаагчдад даалгасан байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.