“ЦАЙНЫ ЗАМ” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБОО БЭЭЖИН ХОТНОО ДҮРМЭЭ БАТАЛЖ ИРЭХ ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ХЭЛЭЛЦЛЭЭ

“ЦАЙНЫ ЗАМ” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБОО БЭЭЖИН ХОТНОО ДҮРМЭЭ БАТАЛЖ ИРЭХ ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ХЭЛЭЛЦЛЭЭ

GER_2579Өнгөрсөн 7-р сард Монгол улс, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын салбарын сайд нарын түвшний уулзалт БНХАУ-д болж “Цайны зам”-ын олон улсын холбоог байгуулсан. Тус холбоо нь гурван улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой юм. Холбоонд Монгол улсаас Нийслэлийн Аялал жуулчлалын Газар, ОХУ-аас Өвөр Байгалийн хязгаар нутгийн Олон улсын хамтын ажиллагаа, Гадаад эдийн засаг, Аялал жуулчлалын Газар, Бүгд Найрамдах Буриад улсын Эдийн Засгийн Яам, Эрхүү мужийн аялал жуулчлалын газар, БНХАУ-аас Фүжиэн мужийн аялал жуулчлалын газар, Жианши мужийн аялал жуулчлалын хөгжлийн комисс, Хунань мужийн аялал жуулчлалын газар, Хүбэй мужийн аялал жуулчлалын хөгжлийн комисс, Хэнань мужийн аялал жуулчлалын хөгжлийн комисс, Хэбэй мужийн аялал жуулчлал хөгжлийн комисс, Шаньши мужийн аялал жуулчлалын газар, ӨМӨЗО-ны аялал жуулчлалын газар нийт 12 гишүүн муж, орон элсэн орсон билээ.
GER_3316

Холбооны ажлын хүрээнд өнгөрөгч 10-р сарын 22-ны өдөр БНХАУ-ын  Бээжин хотноо “Цайны зам” олон улсын хурал, танилцах аяллын арга хэмжээний нээлтийг ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооноос зохион байгуулав. Монголын талаас хуралд оролцогчдыг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монгол Улсын БОАЖЯ-ны АЖБЗГ-ын дарга Б.Маргад нар тэргүүлэн явсан аялал жуулчлалын байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөллүүд багийн бүрэлдэхүүнд багтав.

GER_2529

Энэхүү үйл ажиллагаа нь өмнөх сайд нарын хурлаас бий болсон холбооны гишүүдийн бодит санаачилга, цаашид хэрэгжүүлэх төслүүд, тэдгээрийн шийдлүүд, шинэ санаа, хамтын ажиллагааны саналуудаа хуваалцах зорилготой байлаа. Мөн энэ үеэр “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоо буюу ICCTR (International Consortium of Tourism along the Tea Road)-ын дүрмийг баталж лого, брэндбүүкийг танилцуулав.

Нээлтийн арга хэмжээн дээр гурван улсын холбооны гишүүд болох төрийн байгууллагын төлөөллүүд илтгэл тавьсан бөгөөд НАЖГ-ын дарга Д.Батсүх “Улаанбаатар хотын соёлын аялал жуулчлалын нөөц боломжууд: Цайны замын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдвээр ярилаа. Улаанбаатар хот нь “Цайны зам” дагуух хот мужуудаас соёлын өв баян их хотын хувьд тус олон улсын аялал жуулчлалын хөтөлбөрт онцгой байр суурьтай байх тухай онцлоод, аялал жуулчлалын салбар нь хотын иргэдийнхээ амьжиргаанд эерэг нөлөөтэй, тогтвортой хөгжлийн үзэл санаанд суурилан хөгжүүлэхийн ач холбогдлыг онцлон ярьсан. Мөн соёлын аялал жуулчлал нь салбарын хамгийн том баялаг тул Улаанбаатар хотыг зорин ирэгсэд соёл түүхтэй маань гүнзгий танилцах аяллын хөтөлбөрүүд боловсруулан ажиллахаа хэлж

“Цайны замын аялал жуулчлалын нэгдсэн холбооны Бээжингийн үйл ажиллагааны тунхаг”-т гарын үсэг зурав. Ийнхүү түүхэн “Цайны зам” нь аялал жуулчлалын салбарын хамгийн том олон улсын хамтын ажиллагаануудын нэг болохын хувьд 2017 оноос эхлэн ӨМӨЗО-ны Хөх хотод нарийн бичгийн газраа ажиллуулан, аялал жуулчлалын олон улсын брэнд бүтээгдэхүүн гаргахтай холбоотой хийх ажлын дараалал, тэр дундаа маркетинг сурталчилгааны ажлын саналуудаа нэгтгэхээр боллоо.