Тус газраас 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус газраас “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн явган аяллын замын тохижилтын ажлын нээлтийг хийлээ. Нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэндэв болон бусад албаны төлөөлөгчид оролцлоо.
Тохижилтын ажлын хүрээнд нийт 3,6 км явган аяллын замыг олон улсын стандартын дагуу хийсэн бөгөөд хүндэтгэлийн хаалга 1 ширхэг, сүүдрэвч том 4 ширхэг, сүүдрэвч жижиг 2 ширхэг, сандал 15 ширхэг, хашлага 3 ширхэг, гүүр 2 ширхэг, тус ууланд амьдардаг ховордсон ан амьтдын тайлбар мэдээлэл бүхий мэдээллийн самбар 10 ширхэг, Богдхан уулын савдаг Хангарьдын баримал 1 ширхэгийг тус тус хийж гүйцэтгэсэн.
Тус газраас тохижилтын ажлын ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гэрээгээр хариуцуулан өгч байгаа бөгөөд гэрээний дагуу 2020 он хүртэл хариуцан ажиллах юм.