ОХУ-ын Нэгдүгээр сувгийн уран бүтээлчид Улаанбаатар хотод ирж “Непутёвые заметки” аяллын нэвтрүүлгийн зураг авалтыг хийх гэж байна.

ОХУ-ын Нэгдүгээр сувгийн уран бүтээлчид Улаанбаатар хотод ирж “Непутёвые заметки” аяллын нэвтрүүлгийн зураг авалтыг хийх гэж байна.

13912477_1073244936090667_8220016266588308537_n

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын шугамаар ОХУ-ын Нэгдүгээр сувгийн уран бүтээлчид Улаанбаатар хотод ирж 1992 оноос эхлэн цацагдаж буй “Непутёвые заметки” аяллын нэвтрүүлгийн зураг авалтыг хийх гэж байна.
Нэрт сэтгүүлч Дмитрий Крыловын хөтөлдөг, орос хэлтэй орнуудын хамгийн олон үзэгчтэй аяллын нэвтрүүлгээр Улаанбаатар хот, хот орчмын аялал жуулчлалын газруудыг танилцуулна.
Уг нэвтрүүлгийн цувралыг Улаанбаатар хотод хийх саналыг Москва хотод зохиогддог MITT олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр манай талаас тавьсан бөгөөд ОХУ-аас жилдээ хүлээн авдаг 70 мянга гаруй жуулчдыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой сурталчилгаа болно гэж үзэж байгаа юм.
Нэвтрүүлгийг бэлтгэхэд төсвийн хөрөнгө зарцуулахгүй ба нэвтрүүлгийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлж буй МИАТ ХК, Нью Жуулчин ХХК, Монгол номадик жуулчны баазын хамт олонд талархал илэрхийлье. Нэвтрүүлэгтэй холбоотой мэдээллийг тус газрын ахлах мэргэжилтэн Д.Ганболдоос 70108687, 96660456 утсаар авах боломжтой.